“Babies” кино Монголд нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

“Babies” кино Монголд нээлтээ хийлээ

Найруулагч Thomas Balmes-ийн бүтээл “Babies” кино өчигдөр “Өргөө” кино театрт нээлтээ хийлээ. Найруулагч Thomas Balmes дөрвөн хүүхдийн амьдралын эхний саруудын талаар харуулжээ. Энэхүү киноны гол дүрүүд болох Баяржаргал-Монгол,  Mari-Япон,  Hattie-АНУ, Ponijao-Намибиа улсын дөрвөн хүүхэд хэрхэн төрж, өсч буй талаар сонирхож байвал та “Өргөө” кино театрыг зориорой.  Анх удаа Холливуудын киноны гол дүрд тоглосон бяцхан хүү Баяжаргал өчигдөр гэр бүлийнхэнтэйгээ хамт ирж өөрийн тоглосон киногоо үзжээ. Мөн “Өргөө” кино театр нь эх баригч эмч нар болон жирэмсэн эмэгтэйчүүдэд “Babies” киног үнэгүй үзүүлсэн юм.
 
Кинонд бяцхан Hattie багаасаа сурах бичгийн  хуудас эргүүлж байхад Баяр хүү үхэр сүргийн  дундуур мөлхөж, Понижао газраас олсон нэгэн ясаар юм засварлах гэж оролдоно.  Тэдний ээж нар үр хүүхдүүдийнхээ шаардлагатай зүйлийг өөр өөрсдийн сурсан арга барилаар хэрхэн шийдвэрлэж буйг харуулах аж. Баярын ээж монгочуудын дадаж заншсанаар хүүхдийнхээ нүүрийг хөхнийхээ сүүгээр угааж цэвэрлэж өгнө. Понижаогийн ээж болохоор том хутгаар охиныхоо үсийг тайрч байх жишээтэй хүний амьдралыг ямар элдэв засваргүй, хуурамч зүйлгүйгээр яг байгаагаар нь харуулсан гэдгээрээ онцлог болжээ.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж