“Хунт нуур” бүжгэн жүжгийг үзээрэй

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

“Хунт нуур” бүжгэн жүжгийг үзээрэй

Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 30-нд алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжиг амилах гэж байна. Театрын залуу хос Б.Саруул, М.Од нар гоцлох аж. Анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн “Их театр”-т тавьж байсан. Харин манай тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-нд тайзнаа тоглож байсан. “Хунт нуур” бүжгэн жүжгийн  Одетто /тэргүүн цагаан хун/-Б.Саруул, Зигфрид /хан хүү/-М.Од, Одиллия /Ротбартын охин хар хун/-Б.Саруул, Ротбарт /Хорон санаат шидэт хар шувуу/-Х.Мєнгєнхєлєг, Хатан-Ш.Оюунтуяа, Салбадай-Х.Ганбаатар нар тоглох бөгөөд удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхгүүгийн хамт симфони найрал хөгжимчид тоглох юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж