Байгалийн түүхийн музей, Монголын анчдын нийгэмлэг хамтран “Монгол орны агнуурын амьтдын шилдэг олзвор” үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэнд нийт 60 гаруй бодит үзмэрийг тавьсан бөгөөд үзэсгэлэнгийн онцлог нь дэлхийн шилдэг олзворуудыг жирийн амьтны олзворуудтай харьцуулан дэглэн үзүүлж байгаараа өвөрмөц шийдлийг агуулсан юм байна. Монгол алтайн аргаль, янгир тэх, хар сүүлт, цагаан зээр, бор гөрөөсний эвэр, баавгай, ирвэс, нохой зээх, мануулын арьс, баавгай, гахайн гавал яс, хүдрийн соёо зэрэг шилдэг олзворуудыг амьтан сонирхогчидод дэлгэн үзүүлж, тэдний танин мэдэхүйд нь хувь нэмэр оруулах, залуу үеийг байгаль дэлхийн баялгийг энэрэн хайрлаж ирсэн ард түмнийхээ түүхэн уламжлалыг сэргээх зорилгоор үзэсгэлэнг гаргажээ.
Байгаль орчин нь унаган төрхөөрөө үлдсэн дэлхийн цөөхөн орны нэг Монгол улс бөгөөд 1967 онд Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослов Улсын Новосад хотод зохион байгуулагдсан олон улсын ан агнуурын олзворын үзэсгэлэнд Монгол улс анх удаа оролцож, 44 орноос тэргүүн байрыг эзэлсэн түүхтэй аж. Тус үзэсгэлэнг зохион байгуулсан зөвлөл болон эрдэмтэн судлаачид “Монгол орон бол манай дэлхийн ан амьтдын музей” хэмээн тодорхойлж байжээ.

Ц.Хишиг