Үндэсний бүтээн байгуулалт “Скай Резорт” цанын баазын төсөл нь цэвэр нийгмийн хариуцлагын хүрээнд байгуулагдсан бөгөөд иргэдэд эрүүл спортлог амрах боломжийг бий болгож, цанын спортын тамирчдаа дэмжин, өвлийн спортын хөгжилд өндөр хувь нэмэр оруулсаар ирлээ. 2009-2010 оны цанын улирал эхэлснээс хойш жил бүр 180-200 хүн тогтмол ажлын байраар хангагдаж, Скай резорт цанын баазаар 180.000 орчим хүн зочилсон байна.
Өнгөрсөн хугацаанд бид Монголын уулын болон гүйлтийн цана мөн сноубоардын холбоодуудыг тогтмол дэмжиж Монгол улсын Уулын болон Гүйлтийн цанын шигшээ, Паралимпын шигшээ баг тамирчдыг өөрийн бааз дээр бэлтгэл сургуулилт үнэ төлбөргүй хийх нөхцөл боломжоор бүрэн хангасаар ирсэн.
2011-2012 оны цанын улирлаас эхлэн Олимпийн спортын баг тамирчдаа дэмжих, Монгол улсынхаа нэрийг цагаан олимпод дуурсгах зорилгоор Сочи-2014 хөтөлбөрийг манлайлан санаачилж МҮО Хороо, БТС Хороо /хуучнаар/, ССАЖуулчлалын Яам, Монголын Цанын холбоотой дөрвөлсөн гэрээнд гарын үсэг зурж, амжилттай хэрэгжүүлээд явж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлуудын үр дүн эхнээсээ гарч Казахстан улсын Астана хотод зохиогдсон Азийн наадмаас анх удаа манай Шигшээ багийн тамирчид 8 хүрэл медаль хүртсэн.
AНУ-ын Солт Лейк хотод цана, тэшүүрийн тамирчдын паралимпийн эрхийн оноо олгох тэмцээнд Б.Ганболд, Ц.Дүгэрсүрэн нар эх орноо төлөөлж яваад Б.Ганболд цанын спринт төрөлд мөнгөн медаль хүртсэн.
Зохиогдсон тэмцээн уралдаан:
-Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын цанын тэмцээн 1 сарын 26-29-ны өдрүүдэд
-Насанд хүрэгчдийн Гүйлтийн цанын улсын аварга шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээн 2013 оны 3 сарын 8-10 өдрүүдэд
-Бүх нийтэд нээлттэй явагддаг SKYRESORT OPEN тэмцээн 3 сарын 23-нд тус тус амжилттай зохион байгуулагдлаа.
Мөн түүнчлэн Харааны бэрхшээлтэй тусгай дунд сургуулийн 80н багш сурагчыг үнэгүй гулгуулж, Кристина Нобелийн сангийн 50 хүүхэд, Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагын 200 хүүхэд, Хүүхэд хөгжлийн төвийн 700 хүүхдийг хөнгөлөлттэй үнээр тус тус гулгуулж, Тэргэнцэртэй иргэдийн холбооны 30 гишүүд мөн Баянзүрх дүүргийн ахмадууддаа хамалж үзүүлэн, Архангай, Дархан, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай аймгуудад болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цанын холбоонд цанын хэрэгслүүдийг хандивлан нийгэмрүү чиглэсэн үйл ажиллагаануудыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Мөн дунд сургуулийн хүүхдүүдийг цанын спортоор хичээллүүлэх, тэднийг өвлийн спорт, нийтийн биеийн тамирт татаж эрүүл чийрэг, бие бялдарын өв тэгш хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэх ирээдүйн өвлийн спортын тамирчидаа бэлтгэх зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд тусгайлан Сурагч хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Одоогоор HOBBY school, INTERNATIONAL school, BRITISH school зэрэг дунд сургуулийн сурагчид анги хамт олноороо цанын хичээлд хамрагдаж байна.
Монгол орны өнцөг булан бүрээс ирж дасгал сургуулилт хийдэг нийт баг тамирчид, мөн нийслэл хотын иргэд, оюутан залуус, хүүхдүүд гээд цанын баазын эрхэм үйлчлүүлэгч нартаа баярлалаа. Цанын улирал 4 сарын 7-ны өдөр өндөрлөлөө.