Монголын марафончид ОУ-ын тэмцээнд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.04.08-нд нийтлэгдсэн

Монголын марафончид ОУ-ын тэмцээнд түрүүлэв

Монголын хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны шигшээ багийн тамирчид Олон улсын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ.

Хэт холын марафончдын Олон улсын тэмцээн энэ сарын 4-6-нд БНСУ-ын Чежү аралд болсон юм. Энэхүү тэмцээнд манай улсаас хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны шигшээ багийн тамирчин, 100 км-ийн улсын хошой аварга Б.Доржпалам болон СМ Г.Хишигсайхан нар оролцсон юм. Манай тамирчид хэт холын 100 км-ийн зайд уралдсан бөгөөд Б.Доржпалам эрэгтэйчүүдийн төрөлд алт, Г.Хишигсайхан эмэгтэйчүүдийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Г.Хишигсайханы хувьд тус тэмцээний 100 км-ийн тэмцээнд оролцсон Монголын анхны эмэгтэй гүйгч болсон юм.

Олон улсын тэмцээнээс медаль хүртсэн манай баг тамирчид өнөөдөр орой 22.30 цагт эх орондоо газардана. Тэднийг Монголын хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Балдан-Очир тэргүүтэй холбооны гишүүд нь угтан авах юм.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж