Тэрээр “South Florida Gay News”-д “Саули бид хоёр салахаар шийдсэн ч сайн найзууд хэвээр үлдэх болно. Бидний хооронд ямар нэг үл ойлголцол гараагүй ч хэн хэн нь уран бүтээл, өөрсдийн карейрийг нэгдүгээрт тавьсан болохоор ийм шийдвэр гаргасан. Түүнтэй байсан цаг мөчийг би хэзээ ч мартахгүй. Учир нь бид маш гайхалтай хосууд байсан. Энэ талаар найзууд маань ч бидэнд өмнө нь хэлдэг байсан” гэжээ.
Поп, поп-рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг Адамын “Whataya want from me” дуу нь түүнийг хөгжмийн ертөнцөд ихээхэн нэр хүндийг олоход хамгийн их нөлөөлсөн уран бүтээлүүдийнх нь нэг болсон юм. Тэрээр энэ онд “We Are Glamily“ нэртэй аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа гэнэ.