МАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдах юм байна. Хуралдааны цаг одоогоор тодорхойгүй байгаа ч хуралдаанаар Засгийн газарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэх юм байна. МАН-ын гишүүд дэмжигчид өнгөрсөн баасан гаригт Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж, Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлсэн ч УИХ-ын дарга хүлээж аваагүй. Мөн өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хийсэн ажлын үр дүн төдийлөн харагдахгүй байгаа учраас МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газар хариуцлага тооцох эсэхийг ярилцахаар болжээ.
Ш.ЧИМЭГ