

Ухаалаг гар утас iPhone-д зориулсан этгээд чамин янз бүрийн гэрийг бүтээж, худалдаанд гаргадаг. Энэ удаад та бүхэндээ яг тал аяга шиг загвартай гэрийг танилцуулж байна.

Энэхүү гэр нь зөвхөн таны утсыг хамгаалах гэр төдийгүй ширээн дээр тавих зэрэгт суурь болж өгөх юм. Мөн та бариулнаас нь бариад ярихад ч эвтэйхэн байх нь гарцаагүй.
Өнгөний хувьд шар, цэнхэр, ягаан зэрэг олон өнгөний сонголттой байна.
Т.ТҮВШИН