
Хятадын албаныхны мэдээлснээр аврах албаныхан уурхайчдыг нурангид даруулснаас хойш 60 цагийн дараа авран гаргаж, эмнэлэгт хүргэсэн байна. Түүнчлэн нүүрсний уурхайд нуралт үүссэний улмаас гурван хүн нас барж, өөр гурван уурхайчин ор сураггүй болоод байгаа аж. Одоогоор энэхүү хэрэгтэй холбоотойгоор цагдаа нар найман хүнийг баривчлан шалгаж байгаа гэнэ.
Б.АНХТУЯА