“Барса” Компанигийн төлөө 50 саяыг амлав

Хуучирсан мэдээ: 2013.04.08-нд нийтлэгдсэн

“Барса” Компанигийн төлөө 50 саяыг амлав

Испанийн “Барселона” баг Бельгийн шигшээ болон “Манчестер Сити”-гийн хамгаалагч Венсэнт Компанигийн төлөө 50 сая евро төлөхөд гэж мэдэгджээ. Сүүлийн үед хамгаалалтын шугамандаа асуудалтай байгаа “Барса” 26 настай Бельги хамгаалагчийг эгнээндээ нэгтгэх нь энэ зуны солилцоо, наймааных нь гол зорилго гэнэ. Мөн 34 настай багийн ахлагч Карлес Пуйоль бэртлийн улмаас төдийлөн гараанд гарахгүй байгаа нь “Барса” хамгаалалтдаа шинэ, шилдэг тоглогч авах шаардлагатай болсон аж. Венсэнт Компаниг Испанийн “Реал”, Германы “Байерн” зэрэг багууд мөн сонирхож байгаа билээ. “Гэвч мөнгөтэй, баян “Манчестер Сити” багийн ахлагчаа тийм амархан зарахгүй” гэж “Daily mail” сонинд бичжээ. Хэрвээ Венсэнт Компани 50 сая еврогоор “Барса”-д очвол дэлхийн хамгийн өндөр үнэтэй хамгаалагчдын нэг болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж