УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тов, зардал, дахин санал хураалтын зардалын хэмжээг батлах тухай асуудлууд, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагааны нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл, хууль хяналтын байгууллагатай холбоотой эрхзүйн байдлын тухай хуулийн төслүүд зэргийг хэлэлцжээ. Дээрх хуулиас үүдэн гадаадын хөрөнгө оруулалт 60 хүртэл хувиар буурсан гэдгийг Ерөнхийлөгч хаврын чуулганы нээлтэн дээр хэлсэн билээ. Харин үүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга үгүйсгэж байна. Тэрээр уг хуулийг хатуу хууль болсныг хүлээн зөвшөөрөөд хуулийг дагаад олон журам дүрэм гарах байсан ч өнөөдрийг хүртэл тийм зүйл байсангүй гэдгийг хэллээ.
Харин Засгийн газар, Ерөнхий сайдтай хариуцлага тооцох асуудлыг тавихдаа МАХН-тай хамтрахгүй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэллээ.
Ш.ЧИМЭГ