Харрисон Форд замын хөдөлгөөний дүрэм зөрчив

Хуучирсан мэдээ: 2013.04.08-нд нийтлэгдсэн

Харрисон Форд замын хөдөлгөөний дүрэм зөрчив

Сүүлийн арван жилд кино ертөнцөөс олсон орлогоороо Холливудын баячуудын эгнээнд бичигдэх болсон эрхэм жүжигчдийн нэг Харрисон Форд саяхан хууль сахидаггүй нэгэн гэдгээ харуулжээ. Тэрээр өнгөрөгч бямба гаригт Лос-Анжелосын Брэнтвудын гудамжаар жолоо барин явахдаа удаан хугацаанд утсаар ярьж явсан нь папараццичдын дуранд өртсөн нь шүүмжлэл дагуулахад хүргэсэн байна.

“The Blade Runner”-ийн од тэрээр чамгүй өндөр үнээр худалдан авсан “Jaguar XK 140” машинтайгаа Брэнтвудад явж байжээ. Замын хөдөлгөөнд оролцохдоо хууль зөрчсөн түүний үйлдлийг зарим шар хэвлэлүүд шүүмжлэнгүй өнгө аястай мэдээлсэн гэнэ.

“Оддын дайн” киноны шинэ цувралд тоглохоор болсон тэрээр саяхан хувийн онгоцоороо Санта Моникад аялж байгаад иржээ. Гэхдээ тэрээр сүүлийн үед уран бүтээлийн ажилдаа анхаарлаа хандуулж цаг зав багатай байгаа гэнэ. Учир нь Харрисон саяхнаас ээлжит шинэ киноныхоо зураг авалтыг Нью-Орлеанд эхлээд байгаа юм байна.

Э.АНХТУЯА




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж