Робби Уильямс хуучин үеэ дурсав уу?

Хуучирсан мэдээ: 2013.04.08-нд нийтлэгдсэн

Робби Уильямс хуучин үеэ дурсав уу?

Алдарт “Take That” хамтлагийн гишүүн, дуучин Робби Уильямс 1990-ээд онд дэлхийг байлдан дагуулж явсан хит хамтлагийнхаа оргил цаг үеийг санагалзахыг хүссэн бололтой. Сүүлийн үед жүжигчний карьертаа нэлээд анхаарч байсан тэрбээр саяхнаас гадаад төрх, ялангуяа үсний засалтаа өөрчилж, “Take That” хамтлагт байсан үеийнх шигээ болгожээ.

Өдгөө 39 настай нэрт дуучин өнгөрөгч бямба гаригт Их Британийн алдартай телевизийн шоунуудын нэг “Ant And Dec”-д хүрэлцэн ирэхдээ 1990-ээд оны өөрийн имижийг санагдуулам шинэ үсний засалттай морилжээ. Өнгөрөгч онд аав болсон тэрээр ирэх зургадугаар сард аялан тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа тухай түүний ойрын эх сурвалж мэдээлсэн байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж