“Увидаст лимбэ” дуурь тайзнаа амилна

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

“Увидаст лимбэ” дуурь тайзнаа амилна

Алдарт хөгжмийн зохиолч В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурь Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа дахин амилах гэж байна. Хоёр бүлэг 11 үзэгдэл бүхий тус дуурийг анх 1791 оны есдүгээр сарын 30-нд Вена хотын “Ауф дер Виден” театрт тоглож байсан манай театрт 1993 оны нэгдүгээр сарын 16-нд анх тоглож байжээ. Тус дуурь ан хийж яваад төөрсөн хан хүү Таминог аварга гүрвэл мөшгөн хөөнө. Айсан Тамино муужран унана. Гэнэт гарч ирсэн гурван бүсгүй гүрвэлийг сөнөөж, залуугийн амийг аварна. Тэд сайхан залуу Таминод сэтгэл татагдан хэсэг саатаад, энэ тухай хатан хаанд мэдэгдэхээр явцгаана. Таминог ухаан сэргэх үед шувууны гөрөөчин Папагено ирнэ. Папагено айсандаа худал ярих боловч болсон явдлыг сайн мэдэх гурван бүсгүй шийтгэл болгон түүний хошууг цоожлоно. Дараа нь тэд Таминод хатан хааны хулгайлагдсан охины зургийг үзүүлэхэд хайрын халуун гал ханхүүгийн зүрхийг эзэмдэнэ…
Энэ удаагийн “Увидаст лимбэ” дуурийн харанхуйн хатанд Б.Жавзандулам, Тамино ханхүүд Ц.Доржсүрэн, Памина (харанхүйн хатны охин) Ө.Уянга, Зарастрод Ч.Чинзориг, Шадар мэргэнд А.Сайнбаяр, Папагено (шувууны гөрөөчин) Ц.Баттөр, Папагена (түүний сүйт бүсгүй) Ш.Наранчимэг, Моностатос, тенор-Г.Шижирболд, Гурван хатагтайд Д.Туяа, Ц.Ариунаа, М.Дариймаа, Хоёр сахиулд С.Мөнх-Эрдэнэ, Р.Батболд, Гурван хүүхдэд Б.Урангоо, Ш.Гантуул, Х.Үнэнзаяа нар тус тоглоно. Харин Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчид урлагийн гавьяат зүтгэлтэн удирдаач Н.Туулайхүүгийн удирдлага дор хөгжимдөх юм байна. Энэхүү гайхалтай дуурийг үзэх тасалбарын үнэ 8000 төгрөг юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж