Азийн аваргад оролцох бөхчүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.04.08-нд нийтлэгдсэн

Азийн аваргад оролцох бөхчүүд тодорлоо

Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр 2013 оны дөрөвдүгээр сарын 18-22-ний өдрүүдэд Энэтхэг улсын Нью-Дели хотод болно. Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн 26 дахь, эмэгтэй чөлөөт бөхийн 16 дахь аварга шалгаруулах тэмцээн Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын 4500 үзэгчийн суудалтай К.Д.Жадхавын нэрэмжит Бөхийн ордонд болох юм. Тус тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорчээ.

Ази тивийн АШТ-нд оролцох бөхчүүдийг танилцуулъя.

    Эрэгтэй:

55 кг: Б.Номин
60 кг: Б.Баянмөнх
66 кг: Г.Мандахнаран
74 кг: Б.Анхбаяр
84 кг: О.Үйтүмэн
96 кг: Д.Хүдэрбулга
120 кг: Ж.Чулуунбат

    Эмэгтэй:

48 кг: Э.Нарангэрэл
51 кг: Э.Даваачимэг
55 кг: С.Бямбацэрэн
59 кг: Т.Мөнхтуяа
63 кг: Ш.Түмэнцэцэг
67 кг: О.Насанбурмаа
72 кг: Б.Одончимэг

Ази тивийн насанд хүрэгчдийн АШТ-ний чөлөөт бөхийн төрөлд манай эрэгтэй бөхчүүд 23 алт, 25 мөнгө, 34 хүрэл медаль нийтдээ 82 медаль хүртсэн байна. Мөн манай эмэгтэй бөхчүүд 3 алт, 17 мөнгө, 24 хүрэл медаль нийтдээ 44 медаль, бүгд 126 медаль хүртээд байна. Хамгийн сүүлд эрэгтэй бөхчүүдээс олон улсын хэмжээний мастер Ч.Ганзориг 2006 онд, эмэгтэй бөхчүүдээс Гавьяат тамирчин Ц.Энхжаргал 2007 онд Азийн АШТ-нээс алтан медаль хүртжээ.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж