ЗГ-ын үйл ажиллагаанд анхаарал хандуулна гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.08-нд нийтлэгдсэн

ЗГ-ын үйл ажиллагаанд анхаарал хандуулна гэв

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хуулийн төсөл, Монгол судлалыг бий болгох, Газрын тухай багц хууль зэрэг хуулийн төслүүдийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Мөн тус бүлгийн гишүүдээс гаргасан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай саналыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, санал солилцжээ.

“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон учраас УИХ болоод бүлэг үүнийг дэмжээд явах нь зүйтэй гэж бүлгийн хуралдаанаар үзсэн. Мөн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн чухал асуудал нь Монгол судлал юм. Монгол Улсыг судалдаг монгол эрдэмтэд, өөрийн шинжлэх ухааны байгууллага Монголыг судлах ёстой гэсэн тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Бүлгийн хуралдааны хэлэлцсэн дараагийн асуудал нь Газрын тухай хууль юм. Газрын харилцааны асуудлыг багтаасан Газрын тухай багц хууль бий. Чуулганы завсарлагаанаар УИХ-ын гишүүн Ц.Цолмонгоор ахлуулсан ажлын гаргаж ажилласан. Үүний тулд бид газрын харилцааг зохицуулдаг аж ахуй нэгж, байгууллагын саналыг сонсч, түүний дараа гишүүд нэгдсэн байр суурьтай болох ёстой гэсэн санал дээр нэгдсэн” гэлээ.

Түүнчлэн “Засгийн газрын үйл ажиллагаа, өнгөрсөн хугацаанд Засгийн газраас өргөн барьсан хууль, тогтоолыг цаг алдалгүй батлах гээд Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажилласан. Хаврын чуулганы хуралдаанаар Засгийн газрын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын үр дүнг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг гишүүд онцлон хэлсэн учраас хаврын чуулганы хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллгааны үр дүнгийн тайлан, хэрэгжилттэй танилцаж, үйл ажиллагаанд анхаарч ажиллахаар болсон” гэлээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж