МИАТ-ийн техникийн ажилтнууд ажилдаа орлоо

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн техникийн ажилтнууд ажилдаа орлоо

Онгоц нисч, буух газар хүртлээ ямар нэгэн аюулгүй гэсэн зөвшөөрөл олгодог МИАТ компанийн Техникийн газрынхан хууль бус шийдвэр гаргалаа гэж эсэргүүцэн өнгөрсөн мягмар гаригаас ажлаа хийх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Тус газрын нийт 94 хүн ажлаас халагдах өргөдлөө өгсөн ч өнөөдрөөс ажлаа хийхээр боллоо. Өчигдөр ТУЗ-ийнхөн өдөржин техникийн ажилтнуудтай уулзаж ярилцсан юм. Ямар шийдвэрт хүрснийг Үйлдвэрлэл, төлөвлөлт хяналтын хэлтсийн дарга  Б.Чинзоригоос тодруулахад “Өргөдөл гаргасан бүх ажилтнууд  өнөөдрөөс ажилдаа орсон. Биднийг халах солих тухай асуудал яригдаагүй. Манай газрын даргаар н.Ганболд гэдэг хүнийг томилсон ч бид хууль бус томилгоо гэж үзээд Т.Аюуш гэдэг хүнийг санал болгож, ТУЗ баталсан. МИАТ-ийн онгоц өнөөдрөөс саадгүй нисэх болно” гэв.
Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж