Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Ганцхан удаа

Ганцхан удаа…. ганцхан удаа гээд
өвдөг сөхрөн сууж гадуур хувцасны минь уртхан ханцуйнаас зууран тэр бүр
ил
гаргаад байдаггүй нулимс хэмээх гашуун усыг урсган суугаа өндөр чийрэг
залууг
харахад буруу хийгээгүй зүрхийг минь хурцхан иртэй зүүгээр сүлбээд авах
шиг
болоход нүүрээ буруулж төмөр хаалганы цоожыг мултлан гарч одлоо.
"Жаргалтай амьдрал минь баяртай" гээд гэрээс гарахад дахиж ирэхгүйг
минь мэдэх шиг ардхан талд төмөр хаалга тас хийн хаагдаж орцны бүүдгэр
гэрэл
бөхсөн сэтгэлийн минь гэрлийг орлон ёлтойно.

Яагаад ч юм энэ л өдөр ойрд
будраагүй хөвсгөр цасан бударч тэртээд үлдсэн дурсамжын тойргоор эргэн
алхуулна. Хайрын үгсийг шивнэлдэн зугаалсан хотын гудамж Биднийх мэт
өмчилсөн
тэр богинохон сандал одоо ингээд харахад бүх зүйл өөрийн гэсэн өнгө
аясаа гээж
сайн муугаар өөрчлөгджээ. Чи бидэн ч өөрчлөгдөж. Гэхдээ сайхнаар биш нь
харамсалтай.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж