Улсын гарьд Н.Ганбаатар түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.04.07-нд нийтлэгдсэн

Улсын гарьд Н.Ганбаатар түрүүллээ

Жил бүр уламжлан болгон зохиогдсоор ирсэн “Сонгинохайрхан уулын хишиг” барилдаан Монгол бөхийн өргөөнөө өнөөдөр боллоо. Тус барилдааныг МҮБХ, “Монос” групптэй хамтран
зохион байгуулдаг бөгөөд энэ жил “Эм хангамжийн салбар үүсч хөгжсөний 90
жилийн ой”-той хамтатган зохион байгууллаа.

Зургаа дахь удаагийн барилдаанд улс, аймгийн алдарт цолтой 256 бөх зодоглосоноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат “Хүч” спорт хороо, "Хантайшир" дэвжээ, “Туушин” компаний бөх улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат “Сүлд” спорт хороо, Хөвсгөлийн
хүчтэн дэвжээ, “Энержи ресурс" компаний бөх улсын арслан Х.Мөнхбаатар үзүүрлэлээ. Мөн Архангай аймгийн Булган сумын харьяат "Хүч" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, "Макс" группийн бөх улсын гарьд Д.Рагчаа, Булган аймгийн Могод сумын харьяат, "Хангарьд" спорт хороо, "Булганхангайн хүчтэн" дэвжээ, “Мэдээлэл сүлжээ” ХХК-ний бөх улсын өсөх идэр начин Э.Энхбат нар их шөвгийн дөрөвт шалгаран үлдлээ.

"Мэхний гайхамшиг" уран барилдааны шагналыг Увс аймгийн
Малчин сумын харьяат Увснуур дэвжээний бөх аймгийн хурц арслан
О.Гантулга хүртжээ.

Мөн уламжлал ёсоор азтай үзэгчийг шалгаруулсан бөгөөд 0512, 0536 дугаартай тасалбарын эзэд
болох н.Анхбаяр, н.Батчулуун нар 50.000 төгрөг, 0028 дугаартай тасалбарын
эзэн Амартүвшин, 1673 дугаартай тасалбарын эзэн М.Энхбат нар хагас
саятан азтай үзэгчээр тодорлоо.

Тавын даваа

1. Х.Мөнхбаатар у.а – Ж.Амартүвшин у.н

2. Г.Эрхэмбаяр у.а – Ч.Баянмөнх ун

3. Д.Рагчаа у.г -А.Алтанхуяг а.х.а

4. Н.Ганбаатар у.г -О.Гантулга а.х.а

5. Ж.Бат-Эрдэнэ у.г – С.Батсуурь у.н

6. Д.Баасандорж у.з -Т.Мөнгөнцоож у.х 

7. Э.Энхбат у.н -Б.Сангисүрэн у.н

8. Р.Пүрэвдагва у.н – Б.Пүрэвсайхан у.н нар туналаа


Зургаагийн даваа

1. Х.Мөнхбаатар у.а – Б.Пүрэвсайхан у.н

2. Г.Эрхэмбаяр у.а – Э.Энхбат у.н

3. Д.Рагчаа у.г – Ж.Бат-Эрдэнэ у.г

4. Н.Ганбаатар у.г – Д.Баасандорж у.з нар туналаа


Долоогийн даваа

1. Х.Мөнхбаатар у.а – Э.Энхбат у.н

2. Д.Рагчаа у.г – Н.Ганбаатар у.г  нар туналаа.


Наймын даваа

1. Х.Мөнхбаатар у.а – Н.Ганбаатар у.г

Сонирхуулахад, "Сонгинохайрхан уулын хишиг" анхны барилдаанд (2008 он) улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын харцага Н.Ганбаатар /у.г/ үзүүрлэж байсан бол өнгөрсөн жилийн тав дах барилдаанд улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэж байжээ.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж