Мушарраф парламентын сонгуулиас хасагдлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.07-нд нийтлэгдсэн

Мушарраф парламентын сонгуулиас хасагдлаа

Пакистаны экс-ерөнхийлөгч Мушаррафыг исламын талаар гүнзгий ойлголт байхгүй гээд түүнийг парламентын сонгуульд оролцуулахгүй болов.


Bottom of Form Фото: Asif HassanAFP/Getty Images

Пакистаны экс-ерөнхийлөгч Первез Мушарраф парламентын сонгуулиас хасагдлаа. Түүний эсрэг талынхан ирэх намар болох ерөнхийлөгчийн сонгуульд ч түүнийг оролцуулахгүй гэж шинжээчид дүгнэж байна.

Пакистанд Первез Мушаррафын хамт хэдэн арван нэр дэвшигчдийг парламентын сонгуулиас хаслаа. Тэдний тойргийн сонгуулийн хороонууд нэр дэвшигчдийн ёс зүй болон шашины мэдлэгийг хангалтгүй гэж үзсэн учир тэднийг сонгуулийн жагсаалтаас хассан байна. Британийн The Guardian сонинд өгүүлснээр нэр дэвшигчдийг бүртгэх үйл явцыг шүүгч нар хянаж байгаа учраас өөр бусад нэр дэвшигчид татгалзсан хариу авч магадгүй гэнэ.

Үндсэн хуулинд 1985 онд оруулсан 62, 63 дугаар заалтад “Нэр дэвшигч нь цэвэр шударга лалын шашинтай хүн байна, мөн исламыг гүнзгий ойлгож байх ёстой гэж заасныг Первез Мушарраф хангаж чадаагүй гээд сонгуулиас хасагдсан байв. Тэр заалтыг тэр үеийн ерөнхийлөгч, генерал Зия-уль-Хак гаргаж иржээ. Заалтуудыг хэрэглэх аргагүй гээд Үндсэн хуулиас түүнийг авах талаар хэн нэгэн бодож байсангүй ажээ.

Пакистаны лидер асан Первез Мушарраф долоо хоногийн өмнө Исламабад хотод иржээ. Түүнд итгэл үзүүлэх эсэх асуудал тавигдсан учраас тэр 2008 онд ерөнхийлөгчөөс огцрон Лондонд амьдарч байсан юм. Хоёр жилийн өмнө Пакистаны шүүх экс ерөнхий сайд Беназир Бхуттог хөнөөсөн хэрэгт буруутган түүнийг баривчлах зөвшөөрөл өгсөн байв. Тэрээр парламентын болон ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор баривчлагдах аюулыг үл огоорон нутагтаа ирсэн байв.

Мушарраф  парламентын сонгуульд өөрийн бий болгосон “Бүх Пакистаны лалын лиг” гэсэн намаа оруулах санаатай байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж