Шакирагийн хүү паспортоо авчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.07-нд нийтлэгдсэн

Шакирагийн хүү паспортоо авчээ

Дөнгөж хоёрхон сарын өмнө төрсөн дуучин Шакирагийн бяцхан хүү Милан өчигдөр Испанийн иргэн болсноо гэрчлэх паспортоо авчээ.

Шакира өчигдөр аавынхаа хамт паспортоо хүлээж буй бяцхан хүүгийнхээ зургийг өөрийн Инстеграмдаа тавьж “Аав хүү хоёр Миланы паспортыг хүлээж байгаа нь” хэмээн бичсэн аж.

Алдартай хөл бөмбөгч аавынхаа гар дээр суусан бяхан хүү дэгжин цамц өмсөн эвлэгхэн гэгч нь ийнхүү зургаа авахуулсан тухай нэрт дуучин өөрийнхөө Твиттерт мөн тавьж жиргээчидтэй хүүгийнхээ талаар хуучилсан байна.

Шакира болон түүний нөхөр Жерар нар өнгөрөгч нэгдүгээр сард хүүтэй болсон талаараа албан ёсны цахим хуудсаараа мэдээлж байсан юм.

Дур булаам хосууд Шакирагийн “Waka Waka” (This Time for Africa) бүтээл олны хүртээл болж сонсогчдыг байлдан дагуулж байсан үе буюу 2010 онд анх танилцаж байжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж