Ардчилсан намын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Монголын Ардчилсан нам 1990 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр анх байгуулагдсанаа зарлаж, анхны даргаар одоогийн нийслэлийн захирагч Э.Бат-Үүлийг сонгож, улмаар 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Улсын дээд шүүхэд бүртгүүлэн “төрсний гэрчилгээ”-гээ авч байсан түүхтэй. Тиймээс энэ өдрийг Монгол Улсад олон намын тогтолцоо үүсч хөгжих эхлэлийг тавьсан түүхт өдөр хэмээн үздэг. “Төрсөн” өдрийн ойн арга хэмжээнд зориулан Соёлын төв өргөөнд баярын хурал болж, намын төв байранд шинээр 40 гишүүн намд элсч батлахаа гардан авлаа.
Г.ДАРЬ