Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-оос зохион байгуулдаг дөрвөн уулын хишиг барилдааны нэг Сонгинохайрхан уулын хишиг барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Сонгинохайрхан уулын хишиг барилдааныг МҮБХ, “Монос” групптэй хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ жил “Эм хангамжийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой”-той хамтатган зохион байгуулж байгаа юм байна. Цагаан сарын бөхийн барилдаантай адил 256 хүчтэн зодоглодог энэ удаагийн барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, Г.Эрхэмбаяр, улсын гарьд Д.Рагчаа, Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, Б.Соронзонболд, улсын харцага Т.Мөнгөнцоож, А.Цацабшир, А.Бямбажав, Ж.Отгонбаяр, улсын начин Б.Чинзориг, Н.Бүрэнбаатар, Ду.Батбаяр нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой бөхчүүд үзэгч түмнээ баясган цэнгүүлж, хүчийг үзэхээр хүрэлцэн иржээ.
Бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжлэн явагдаж байна.
Т.ДАРХАН