Итали эмэгтэй шилдэг тогоочоор шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.07-нд нийтлэгдсэн

Итали эмэгтэй шилдэг тогоочоор шалгарчээ

Итали эмэгтэй Надя Сантини (Nadia Santini) дэлхий шилдэг эмэгтэй тогоочоор шалгарсан тухай Gazzetta Del Sud сонин нийтэлжээ. Энэ цолыг түүнд Restaurant  сэтгүүл олгож энэ оны шилдгээр тодруулсан байна. Нөхөр Антонио Сантинийн ресторанд ажилладаг Надягийн ажлыг хэдэн зуун мэргэжилтнүүд шилж сонгон үнэлжээ.

        Надя Сантини Фото: Daniele la Monaca / Reuters
Хоол хийх урлагийг түүнд эмээ нь мөн нөхрийнх нь ээж зааж өгсөн гэж Сантини ярьж байна. Өмнө нь тогоочийн ажлыг төдийлөн сонирхдоггүй байсан түүнийг нөхөр нь энэ мэргэжилд татан оруулжээ. Одоо тэрээр зуун жилийн түүхтэй, хоёр тосгоны дунд байдаг рестораныг ахалж байгаа ажээ.

Өнөр өтгөн гэр бүлийн хэдэн хүн ажилладаг Сантинийн зоогийн газар нь уламжлалт хоолонд орчин үеийн хоол хүнсний бүтээгдэхүүнийг оруулан бэлтгэдэг гэнэ. Зоогийн газрын жорыг улирлаар хийдэг ба зарим хоолыг жилийн захиалгаар бэлтгэж өгдөг ажээ.

Сантини рестораны хөтлөгч Мишлений гурван таван хошууг авсан анхны итали эмэгтэйгээр 1996 онд тодорч байв. Өмнөх жилийн дэлхийн шилдэг тогооч эмэгтэй нь Испанийн Элена Арсак байлаа. Энэ цолын 2011 оны эзнээр Франц эмэгтэй Анн Софи Пик шалгарсан байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж