Өвчлөгсөдийн тоо өсч байна

Хуучирсан мэдээ: 2013.04.07-нд нийтлэгдсэн

Өвчлөгсөдийн тоо өсч байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дөрөвдүгээр сарын 3-ны мэдээгээр шувууны томуугаар өвчлөгдөгсөд зургаа болсноос хоёр нь нас баржээ. Ийнхүү хоёр өдрийн дотор өвчлөгдөгсдийн тоо хоёр дахин, үхэл гурав дахин нэмэгдсэн байна.

Чэзян мужид өвчтөнүүдийн тоо өсч байна. Өмнө мэдээлснээр Зянсу, Аньхой мужууд, мөн 23 сая хүнтэй Шанхай хотод шувууны томуугийн H7N9 өсвөр илрэн түүний улмаас дөрвөн хүн өөд болсон байжээ.

Шувууны шинэ томууны мэдээ анх гуравдугаар сарын сүүлчээр гарч ирсэн ба вирусийн шинэ өсвөр нь хүнээс хүнд халдварладаггүй, тархалт багатай гэгдэж байлаа. Гэхдээ дөрөвдүгээр сарын 4-нд Шанхайн засаг захиргаа мэдээлснээр өвчтөнтэй ойр байсан хүнээс уг өвчний шинж тэмдэг илрэн тусгаарлагдсан гэж мэдэгдсэн байв.

Хятадын албан ёсны мэдээллийн эх сурвалж уг вирусийн H7N9 өсвөрийг Шанхайн шувууны зах дээр зарагдсан тагтаасаа гарган авсан гэснийгReuters дамжуулжээ. Баасан гаригийн шөнө гэрийн тэжээмэл 20 мянган шувуудад устгал хийсэн байв.

H7N9 өсвөрт зориулагдсан бүтээсэн вакцин байхгүй ба Америкчууд Хятадуудтай хамтран энэ чиглэлээр ажиллаж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж