Хайку шүлгийн уншлага болно

Хуучирсан мэдээ: 2013.04.07-нд нийтлэгдсэн

Хайку шүлгийн уншлага болно

Уран зохиолын “БИШҮБИ” төвөөс Хайку шүлгийн чөлөөт уншлага хийхээр болжээ. “Тогоруун дуун” нэртэй уг чөлөөт уншлага энэ сарын 12-ны 16:00 цагаас “Их Монгол” дээд сургуулийн лекцийн танхимд болох бөгөөд Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Т.Эрдэнэцогт, МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батхуяг нар оролцож өөрсдийн хайку шүлгээсээ сонирхуулах юм байна. Энэхүү чөлөөт уншлага хайку, сонирходог, хайку бичдэг хэн бүхэнд нээлттэй болох юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99261059 дугаарын утсаар холбогдож авах боломжтой ажээ. 

Дашрамд сонирхуулахад Хайку шүлэг нь Японоос гаралтай бөгөөд Дорно дахины яруу найргийн өвөрмөц нэг хэлбэр бол японы хайку юм. Японы хайку нь гурван мөр 17 үет шүлэг байдаг. Нэг хайку гол төлөв 5-7 үгээр бүтэх бөгөөд найман үгтэй байх нь ховор тохиолдоно. Японы шүлгийн бүтэц буюу шүлэглэх ёс, өөрийн уламжлалд түшиглэж, дундад зууны эхэн үед батжин тогтжээ. Хайку шүлгийг үндэслэгч нь Японы сонгодог яруу найрагч Басё гэж үздэг бөгөөд Басёгийн уран бүтээлд хайку жинхэнэ бодит хэлбэр, шүлэглэх ёс гуримаа олсон гэдэг. Японы яруу найргийн түүхэнд “Басёгийн сургууль” буюу өөрийн барилыг дагагч олон яруу найрагч төрүүлсэн энэ хүн 1644-1694 оны хооронд амьдарч байжээ. Түүний

Хуучин цөөрөм уруу
Хөөрхий мэлхий дэвхрэхэд
Усны чимээ гарав.

Аймшигт ядуу эр
Амуу тариа цайруулахаа болиод
Онгон сарыг ширтэв. Зэрэг олон Хайку шүлгийг өдгөө дэлхий нийт мэддэг болжээ.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж