Афганистанд таван америк амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.07-нд нийтлэгдсэн

Афганистанд таван америк амь үрэгджээ

Афганистанд АНУ-ын таван иргэн амиа алдсан тухай дөрөвдүгээр сарын 6-нд дипломат эх сурвалжийн мэдээнээс иш татан Agence France-Presse мэдээлсэн байв.

Фото: Brian Ferguson / AFP

Афганистаны өмнөд хэсгийн Забул мужид гурван америк цэрэг, нэг дипломат эмэгтэй амь үрэгдсэн байна. НАТО-гийн цувааны замд тэсрэх бодистой машин дэлбэрчээ. Бөмбөг дэлбэрэлтэд өртсөн цуваа нь Забул мужийн төвийн нэг сургуульд бэлгийн ном хүргэж явжээ. Террорын ажиллагаанд өөр дөрвөн дипломат өртөн шархадсан ба нэгийнх нь бие маш хүнд байгаа ажээ. Мөн энэ аллагын улмаас НАТО-д ажиллаж байсан афган мэргэжилтэн үрэгдсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэд хоногийн өмнө Афганистанд айлчлахдаа амь үрэгдсэн дипломат эмэгтэйтэй уулзаж байсан гэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж