Шатрын УАШТ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.07-нд нийтлэгдсэн

Шатрын УАШТ үргэлжилж байна

Шатрын насанд хүрэгчдийн улсын аварга
шалгаруула
х эрэгтэйчүүдийн 53, эмэгтэйчүүдийн 45 дахь тэмцээн өчигдөр /04.06/ Тусгаар тогтнолын ордонд
эхэллээ. Тэмцээний гурав, дөрөвдүгээр өрөг өнөөдөр болж эрэгтэйчүүдийг
их мастер Б.Гүндаваа, ФИДЕ мастер М.Гүнбаяр нар дөрвөн хожилтойгоор тэргүүлж, их мастер Ц.Батчулуун гурван хожил, нэг хожигдолтойгоор удаалж байна. Мөн ФИДЕ мастер Г.Мөнхгал, их мастер Д.Шаравдорж нар 2,5 оноотой дөрөв, тавдугаар байрт явна. Өнөөдөр их мастер Д.Шаравдоржийг хожсон 16 настай С.Билгүүн хоёр хожилтой наймдугаар байр луу дэвшжээ.

Харин эмэгтэйчүүдийг өсвөрийн шатарчдын дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ, спортын мастер С.Сарантунгалаг нар 3,5 оноогоор тэргүүлж байгаа бол дэд мастер Б.Билэгжаргал гурван оноотой удаалж байна. Мөн олон улсын мастер Д.Янжиндулам, спортын мастер Г.Баярмаа, Б.Баярмаа нарын гурван шатарчин хоёр оноотой удаалж байна.

Нийт 13 өрөг тоглож аваргуудаа тодруулах тус тэмцээн
энэ сарын 14-нд
өндөрлөнө

1947 оноос эхлэлтэй уг тэмцээний анхан шатанд
Монголын шатрын холбооны рейтингээр 2050-иас доош чансаатай 100 гаруй шатарчин
өрсөлдөж 25 нь хагас шигшээд шалгарсан. Харин хагас
шигшээ шатанд аймаг бүрийн аваргууд болон 2050-иас дээш чансаатай шатарчид түүн дээр
анхан шатны тэмцээнээс
эрх авсан 25, нийт 70 шатарчин оюунаа уралдуулж
эхний зургаан байрт шалгарсан ФИДЕ мастер У.Насанжаргал, С.Билгүүн,
Ц.Лхагвас
үрэн, спортын дэд мастер П.Батжанцан, Х.Баярхүү, Э.Болдоо
нар шигшээд оролцох эрхтэй
болсон. Шигшээд шууд оролцох эрхтэй найман
шатарчин нь их мастер
Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, мөн олон улсын рейтингээрээ манлайлж буй олон улсын мастер Б.Мөнгөнтуул,
Н.Баттулга, ФИДЕ мастер Г.Мөнхгал, М.Гүнбаяр нар юм.

Харин эмэгтэйчүүдийн хувьд сонирхогчдын
дэлхийн аварга, ФИДЕ мастер

Б.Ану,
өсвөрийн шатарчдын дэлхийн
аварга Д.Номин-Эрдэнэ, спортын мастер
С.Сарантунгалаг, Ө.Нямтуяа, Б.Баярмаа, Г.Баярмаа, дэд мастер Э.Хулан, Б.Билэгжаргал
нар шигшээд
өрсөлдөж байна. Их мастер Т.Батчимэг, олон улсын мастер
Б.Анхчимэг, Д.Янжиндулам, ФИДЕ мастер У.Лхамс
үрэн, Ц.Мөнхчулуун, Ш.Батцэнгэл нар шууд
оролцох эрх авсан. Москва хотод
сурч буй ФИДЕ мастер С.Отгонжаргал, олон улсын мастер А.Энхтуул нар энэ
жилийн улсын аваргад оролцох боломжг
үй болжээ. Олон улсын мастер Б.Мөнгөнтуул эрэгтэйчүүдийн шигшээд гурав дахь удаагаа хүч үзэж буй анхны эмэгтэй шатарчин болж байна.

Тэмцээний үеэр 1-р сургуулийн 10-р ангийн сурагч, дэлхийн шатрын холбооны мастер С.Билгүүний сэтгэгдлийг сонслоо.

-Энэхүү тэмцээнд оролцох эрхээ хэрхэн авсан бэ?

Хагас шигшээ
тоглолтод нийт 11
өрөг тоглосоноос 7 оноо
авч д
өрөвдүгээр байрт шалгарснаар шигшээ тэмцээнд оролцох эрх авсан. Насанд хүрэгчдийн тэмцээнд анх удаа
оролцож байна.

Өөрийнхөө амжилтаас дурдвал.

Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн
аварга. Насанд х
үрэгчдийн сонирхогчдын
ДАШТ-нд т
үрүүлсэн. Мөн сурагчдийн Азийн АШТ-нд түрүүлсэн. Дэлхийн шатрын холбооны мастер цолтой.

-Тэмцээний залуу оролцогчийн хувьд тоглолтууд хэр өрнөж байна.

Дөрвөн өргийн дараах байдлаар хоёр хожил, хоёр хожигдолтой явна. Эхний өргөө дэд мастер Э.Болдоотой хийж хожсон байгаа. Өчигдөр их мастер Б.Гүндаваатай тоглож хожигдсон бол өнөөдөр дөрөв дэх өргөө их мастер Д.Шаравдоржтой хийж ялалт байгууллаа. Би 16 настай оролцож байгаа бол 14 настай спортын дэд мастер Э.Болдоо тоглож
байна. М
өн эмэгтэйчүүдэд 13, 16 настай охидууд
тоглож байгаа. Нийт шатар сонирхогчдоо хандаж хэлэхэд улсын аваргын сонирхолтой
тоглолтуудыг ирж
үзээрэй гэж хэлмээр байна даа. 

Дөрвөн өргийн дараах дэлгэрэнгүй дүнг хүснэгтээс харна уу.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж