
Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын /АҮХНХ/ Монгол дахь
суурин төлөөлөгчийн газраас Солонгос улсад ажиллаж, амьдарч байсан
иргэдийн уулзалтыг жил бүр зохион байгуулдаг. Долоо дахь удаагийн
уулзалт дөрөвдүгээр сарын 12-нд “Халла” ресторанд 17.00 цагаас болно.
Уулзалтанд БНСУ-ын АҮХНХЭГазрын
Монгол дахь суурийн төлөөлөгч Чой Ху Ёнг оролцоно. Мөн Хөдөлмөр
эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн төв биржээс хэрэгжүүлж буй
хөтөлбөрийг танилцуулах аж.
Уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.monkor.net сайтнаас хүлээн аваарай.
Ч.БОЛ