Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд “Номтой нөхөрлөе” клуб байгуулагдаж байсан билээ. Тэгвэл өнөөдөр тус клубээс Их тэнгэрийн аманд номтой нөхөрлөн өнгөрөөх 14 дэх удаагийн уулзалтаа хийхээр болжээ. Номонд дуртай, номонд хайртай мянга, мянган залуусыг эгнээндээ нэгтгэсэн тус клуб байгуулагдсан зургаан сарынхаа хугацаанд “Шинэ жилийн шидэт ном”, “Эмэгтэйчүүддээ номын гэгээ түгээцгээе” зэрэг сайн үйлсийн аянуудыг зохион байгуулж 1800 гаруй номыг үнэ төлбөргүйгээр тараагаад байгаа ажээ.
Т.ДАРХАН