“МИАТ”-ын нислэг үргэлжилж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

“МИАТ”-ын нислэг үргэлжилж эхэллээ

Өчигдөр Техникийн газрын ажилчдын Түр хорооны гишүүд компанийн удирдлагуудтайгаа уулзалт хийж, мэдэгдэл өгсөн. Энэ уулзалтын үр дүнд асуудал нааштайгаар шийдэгдвэл нислэг үйлдэхэд бэлэн гэдгээ ч тэд мэдэгдэж байсан.  Харин “МИАТ”-ын удирдлагууд ажилчдынхаа шаардлага, мэдэгдлийн талаар шөнийн 00 цаг хүртэл хэлэлцэж, мэдэгдлийн хариуг  өгснөөр нислэг хэвийн үргэлжилж эхэлжээ. Учир нь ажилчид Техникийн газрын шинэ даргаар томилуулахоор Т.Аюушийг Европын Холбооны нисэхийн төв удирдлага руу санал болгосон ба тэдний энэ саналыг ч хүлээн зөвшөөрсөн байна. Техникийн газрын шинэ дарга нислэг үйлдэх онгоцыг шалгаж, зөвшөөрөл олгосноор өнгөрсөн шөнийн 02.20 минутанд Бээжингийн нислэг хийгджээ.

Одоо МИАТ-ын үйл ажиллагаа  хэвийн, нислэгүүд хуваарь ёсоор үргэлжилнэ гэдгийг  техникийн зөвлөлийнхөн мэдэгдлээ.

“МИАТ” компанийн Техникийн газрын ажилчид өнгөрсөн мягмар гаригт бүрэн
бүрэлдэхүүнээрээ ажлаас гарах өргөдлөө өгснөөр “МИАТ” компани олон улсын
нислэгүүдээ гурав дахь хоногтоо цуцалсан билээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж