Чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.07-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 262
тоот тогтоолоор улс орон даяар зохиогдож байгаа Монголын оюутны спортын
“Универсиад” III их наадмын чөлөөт бөхийн тэмцээн Спортын төв ордны “А”
зааланд 4 сарын 6-ны өдөр эхлэн амжилттай явагдаж байна.

Тэмцээнд нийслэл, хөдөө орон нутгийн 38
их, дээд сургуулийн 227 оюутан тамирчид оролцож байгаа ба тэмцээний
ерөнхий шүүгчээр Олон улсын шүүгч Х.Ганболд ажиллаж байна.  

Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр эрэгтэй 55
кг, 66кг, 84кг, 120 кг, эмэгтэй 51кг, 59 кг, 67 кг-ийн жингүүдийн
барилдаан явагдаж өндөрлөлөө.  

Эрэгтэй /55 кг/

  1. С.Батболд- ҮБТДС
  2. Т.Амарбат – Шонхор-Олимп ДС
  3. П.Алтанзул – МУБИС
  4. Н.Эрдэнэбилэг – МҮИС

Эмэгтэй /51 кг/

  1. Б.Даваасүрэн – ХСИС
  2. Л.Нигаан – ОУЭЗБДС
  3. П.Цолмон – ҮБТДС
  4. Б.Хатантуул – МУБИС

Эрэгтэй /84 кг/

  1. П.Өнөрбат – ҮБТДС
  2. Ж.Пүрэвгарьд – МУБИС
  3. Б.Бадамдорж – МҮИС
  4. Б.Номиндалай – Аварга БТДС

Эрэгтэй /120кг/

  1. Б.Гончигдамба – БХИС
  2. Б.Чимидвандан – Түгээмэл ДС
  3. Ч.Мөнхтогтох – Газарчин ДС
  4. Н.Золбоо – ҮБТДС тус тус тэргүүлж их наадмын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болжээ.   

Өнөөдөр эмэгтэй: 48кг, 55кг, 63кг, 72кг,
эрэгтэй: 60кг, 74кг, 96кг-ийн жингүүдийн аваргууд тодрох ба тэмцээний
хаалтын ажиллагаа 15:00 цагт Спортын төв ордонд болно.   

Эх сурвалж: www.NEW.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж