Төмөр замын шинэчлэлд юу хэрэгтэй вэ? | News.MN

Төмөр замын шинэчлэлд юу хэрэгтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Төмөр замын шинэчлэлд юу хэрэгтэй вэ?

УИХ-ын бүтцийн байгууллагуудаар Монголын төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцэж байна. УИХ-аар хэлэлцэж эхлээд удаагүй байгаа Төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийн талаар гишүүд ямар байр суурьтай байгааг цувралаар хүргэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүд төмөр замын сүлжээ буюу хойшоо, урагшаа чиглэл болон өргөн, нарийн царигийн аль нь Монголд ашигтай вэ гэсэн асуултад хариулт өгөх юм.

Уншигч танд сануулахад, манай сайт Төмөр замын бодлого, шинэчлэлийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж байгаа бөгөөд үүнд хүн бүхэн нээлттэй оролцож, www.ardiin_mongolnet.mn болон info@news.mn гэсэн цахим хаягаар санал бодлоо ирүүлэх боломжтой юм.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:

-Миний төсөөлж байгаагаар замыг хаагуур явуулах, цариг нь ямар байх зэрэгт гол анхаарлаа төвлөрүүлээд маргаад байх шиг байна. Гэтэл зам гэдэг өөрөө дэд бүтэц. Ямар үйлдвэрийн, ямар эцсийн бүтээгдэхүүнийг хааш нь, ямар хэмжээгээр,  яаж тээвэрлэх вэ гэдэг захиалгаас л төмөр замыг хааш нь яаж тавих гэдэг шалтгаална. Тэгэхээр эн тэргүүнд төмөр зам гэдэг нь биш, бүтээгдэхүүнийг нь тээвэрлэх уул уурхай, үйлдвэрлэлийн байршил, ерөнхий тооцоо чухал.

Төмөр зам бол нэлээд чөлөөт тээвэрлэлтийн урсгал. Хэрэв бид урагш нь нарийн төмөр зам тавьчихвал бүх зүйл урд хөрш рүү түүхийгээрээ гараад дуусна гэсэн болгоомжлол дуулдаад байна. Гэхдээ бодит байдал өөр. Бид дотооддоо Сайншандад боловсруулах үйлдвэр барина гэж байна. Тэгвэл бид нийт нүүрснийхээ хэдэн хувийг коксжуулж чадах вэ. Хэдэн хувийг боловсруулж чадах вэ. Түүнийг хааш нь борлуулах вэ гэдгийг бодох ёстой. БНСУ, Япон руу гаргалаа гэхэд хойгуур Оросоор тойруулах уу, урдуур Хятадаар тойруулах уу гэдэг асуудал гарна. Үйлдвэрлэгч, нийлүүлэгч нь давуу эрхээр үүнийг шийдэх эрхтэй. Одоогоор энэ тодорхой биш байна. Бүтээгдэхүүнээ хойгуур гаргая гэвэл өргөн, урдуур гаргая гэвэл нарийн төмөр зам хэрэгтэй. Одоо бол урагш өргөн зам явуулж хилдээ тулгах уу, нарийн зам явуулж тулгах уу гэсэн яриа болоод байна. Урагш салбарлуулах шинэ замаа нарийн царигтай барих талаар саналууд гарч байгаа. Ингэж дотооддоо аль болох ажлын байрууд гаргах хэрэгтэй. Тэр бол үнэхээр манай стратегийн зорилт мөн.

Товчхон хэлбэл, Монгол Улсын төмөр замын үндсэн бүтэц нь өргөн царигтай байгаад, түүнээс урагш салбарласан зарим хязгаарлагдмал тээвэрлэлтийн замын цариг нарийн байхад болохгүй гэх газаргүй. Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн ашгаа хамгийн түрүүнд бодох ёстой.

Д.ОЮУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-28 180.149.95.134

Оросын төмөр зам 125 сая долларын хөрөнгө оруулаад байхад Монголын талын 125 сая шийдэгдээгүй гэж байна Монгол улс Төмөр замыг сэргээн сайжруулах төслийн хүрээнд элбэг 125 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн шүү дээ Гагцхүү луйварчдын гар хөл болоод байгаа ЗТБХБ ын дэд сайд УБТЗ ын ТУЗ ын Монголын талын дарга АГансүх Төмөр замын агентлагын орлогч ЛПүрэвбаатар нарын шунахай сэтгэлээр дээрхи оруулсан хөрөнгө оруулалтыг Засгийн газрын нэрийг барин өөр компани руу шилжүүлэх нэрээн луйвардан авч Монголын талын хөрөнгө оруулалтыг багасгаад байна Энэ нь цаанаа Монголын талын хувьцааг 51 хувь болгох гэсэн УИХ ын тогтоолын эсрэг явж байгаа улс төр-эдийн засгийн гэмт хэрэг бөгөөд АН дээрхи хүмүүсийн үйлдэлд дүгнэлт өгч АГансүх ЛПүрэвбаатар нарыг буцаан татах хэрэгтэй

Avatar

Зочин 2010-05-28 182.160.29.68

Hujaagiin hurgen

Avatar

монгол 2010-05-28 202.70.36.46

маш ухаалаг хэлсэн байна төмөр замыг хэн ашиглаж ямар тээвэр хийх гээд байгаа юунд зориулж барих гээд байгаагаас тодорхойлогдоно
одоогийн яриад байгаа сүлжээний асуудал бол хөрөнгө оруулалт нь одоогоор шийдэгдээгүйТЭЗҮ нь тодорхой бустөмөр замын талаар төрийн бодлого гэсэн цаас гаргахын тулд маргаан мэтгэлцээн дэвэргэсэн хий цаг алдуулсан үйлдэлБНХАУ 2021 оноос нүүрс хэрэглэхээ болино тэгэхэд өнөөдөр энэ ярьж байсан хүмүүс ямарч хариуцлага хүлээхгүй нь харамсалтай

Avatar

Зочин 2010-05-28 180.149.80.155

Хүндэт эцэг эхчүүдээ
Англи хэл дээр уран зохиолын номыг 7 шатлалаар дамжуулан уншиж сурах 1 сарын 7 хоногийн 6 өдөр өдөр бүр 8 цаг эрчимжүүлсэн курс 2010 оны 6 дугаарын 15- нд Улаанбаатар дахь ГВ Плехановын нэрэмжит ЭЗА-н хичээлийн байранд эхлэх гэж байна Тухайн хэл дээр уран зохиолын ном уншиж чаддаггүй хүнийг тухайн хэлийг судалж байна мэдэж байна гэж хэлдэггүй билээ Дэлхийн сонгодог зохиолуудаас бүрдсэн багшийн хувийн номын сангийн цуглуулаганд түшиглэн бүх номууд нь аудио бичлэгтэй хичээлийг цөөхөн тооны суралцагчидад өвөрмөц хэлбэрээр заах болно Манай хичээлд зөвхөн суралцах өндөр эрмэлзлэлтэй тэвчээртэй сурч чадах хүүхэд залуучууд бүрийг урьж байна
Зохион байгуулалтын хурал 2010 оны 6 дугаар сарын 2-ны 17 цагт кабинет 405
Шууд холбоо барих утас 99922603

Avatar

Зочин 2010-05-28 182.160.22.27

х**

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж