“Мон-Алтиус” тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.04.06-нд нийтлэгдсэн

“Мон-Алтиус” тэргүүллээ

Монголын оюутны спортын “Универсиад” III  их наадмын гандболын шигшээ тэмцээн МУБИС-ийн БТС-ийн спорт зааланд 4 сарын 1-нээс 5-ныг хүртэлх өдрүүдэд амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.

Тэмцээнд Мон-Алтиус, МУБИС, ШУТИС, БХИС, ЭМШУИС, МУИС, Аварга БТДС, ХААИС, Глобал Удирдагч ДС, ХСИС зэрэг нийт 11 их, дээд сургуулийн эрэгтэй 10, эмэгтэй 8 багийн 216 оюутан тамирчид оролцсон юм.

Эрэгтэйчүүдээс аваргын төлөө МУБИС, Мон-Алтиус БТДС-тай, харин хүрэл медалийнн төлөө ШУТИС, БХИС-тай ширүүхэн өрсөлдөж аваргууд тодорсон юм. Алтан медалийн эзнээр Д.Энэбиш дасгалжуулагчтай С.Нямдорж ахлагчтай МУБИС, мөнгөн медалийг Г.Амарсанаа дасгалжуулагчтай Т.Цэвээнравдан ахлагчтай Мон-Алтиус БТДС, хүрэл медалийг М.Амаржаргал дасгалжуулагчтай Н.Баярбат ахлагчтай ШУТИС-ийн багууд тус тус хүртжээ.

Харин эмэгтэй багуудаас тэргүүн байранд Г.Амарсанаа дасгалжуулагчтай Б.Отгонсолонго ахлагчтай Мон-Алтиус БТДС, дэд байранд Д.Шүрэнцэцэг дасгалжуулагчтай Б.Үүрийнцолмон ахлагчтай ҮБТДС, гуравдугаар байранд Д.Энэбиш дасгалжуулагчтай А.Доржханд ахлагчтай МУБИС тус тус шалгарч их наадмын медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.      

Байгууллагын нэгдсэн дүнгээр 3 оноогоор Мон-Алтиус БТДС нэгдүгээр байр, 4 оноогоор МУБИС хоёрдугаар байр, 6 оноогоор ҮБТДС шалгарч өмнөх их наадмуудын амжилтаа ахиулсан байна.


СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж