Дайны сургаар хөрөнгө оруулагчид дайжив

Хуучирсан мэдээ: 2013.04.06-нд нийтлэгдсэн

Дайны сургаар хөрөнгө оруулагчид дайжив

Өмнөд Солонгосыг онилоод байгаа БНАСАУ-ын цөмийн зэвсгийн заналхийлэл болон Киприйн тодорхойгүй байдлаас үүдэн Өмнөд Солонгосын санхүүгийн зах зээлийг гаднын хөрөнгө оруулалтын сангууд олноороо орхин гарч эхэлжээ. Тэд одоогийн байдлаар 1.9 их наяд  ам.доллартай тэнцэх тус улсын хувьцааг буцаан зараад байгаа юм байна. Өнгөрсөн сарын дундаас эхлэн Хойд Солонгосын асуудлаас эмээж буй дэлхийн хөрөнгө оруулагчдын дунд Солонгосын хувьцааг зарах хандлага газар аваад буй нь энэ аж.

Хойд Солонгос улс өнгөрсөн мягмар гаригт зургаан талт хэлэлцээрээр 2007 онд албан ёсоор зогсоосон цөмийн тогооны ажиллагааг сэргээх тухай шийдвэрээ мэдэгдсэн  билээ. АНУ ба Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан Хойд Солонгос дунд тусгалын пуужингаа Япон тэнгисийн эргийн бүст шилжүүлж байна гэх мэдээлэл ч гараад байна. Өнгөрсөн долоо хоногт тус улс Өмнөд Солонгосын эсрэг дайны бэлэн байдалд ороод байгаагаа олонд мэдэгдсэн билээ.

Үүнээс үүдэн гурван сарын турш хувьцаагаа зарж буй АНУ-ын хөрөнгө оруулагчдын араас Европын хөрөнгө оруулагчид хувьцаагаа худалдаалж эхэллээ. Өмнөд Солонгосын санхүүгийн зах зээлд идэвхтэй байр суурь эзэлж, хувьцаа авч байсан Хятад улсын  худалдан авах хэмжээ ч мөн өнгөрсөн сараас буурчээ.

Б.ЭНХЦЭЦЭГ

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж