Хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.06-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийж байна

Залуучуудын эрүүл мэндийн холбооноос “Сэтгэл байхад…” аян өрнүүлж, энэ хүрээнд хайр халамж дутагдаж буй хүүхдүүдэд сэтгэлийн дэм болж, эрүүл мэндийн анхан шатны үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байгаа ажээ. Тус холбооноос өнөөдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийт хорооллын хагас, бүтэн өнчин хүүхдүүдийн “Ивээл энэрэл” өдөр өнжүүлэх төвийн 50 хүүхдэд эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийжээ. Ингэхдээ Эрүүл мэндийн яамны албаныхан болон эмнэлгийн ажилтны 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хүүхдүүдэд арьс, хоолой, шүд, цагаан хорхойн үзлэг хийх, хоолойны арчдас авах, жин, өндрийг нь тодорхойлж өгч байгаа ажээ. Ийнхүү анхан шатны үзлэг оношилгоогоор хүүхдүүдийн эрүүл мэндийг тодорхойлоод, шаардлагатай бол дараагийн шатлалын эмнэлэгт оношилгоонд оруулах, дүүргийн эмнэлгүүдэд шууд хэвтүүлэх гэнэ. Уг аяныг зургадугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулах бөгөөд зөвхөн хүүхүүдийг хамруулахгүй, тусламж, дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүс рүү чиглэх тухайгаа Залуучуудын эрүүл мэндийн холбооноос мэдээллээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж