Холливудын халуухан бүсгүй, халамжит ээж Анжелина Жоли өчигдөр өглөө хөвгүүдтэйгээ дэлгүүр хэсчээ. Тэрээр Пакс Тейн, Кнокс Леон нарын хөвгүүдийнхээ хамтаар Нью-Йок хотын “FAO Schwarz” тоглоомын дэлгүүрээр хэсч хүүхдүүддээ тоглоом худалдан авч өгсөн гэнэ. Хүүхдүүдийнхээ боловсролд ихээр анхаардаг Жоли тэднийхээ хүссэн зүйлд нь нэг их мөнгө харамладаггүй бололтой.
НҮБ-ын сайн санааны элч тэрээр Руанда улсын Кигали болон хэд хэдэн улс руу хүмүүнлэгийн ажлын шугамаар явахаар хүүхдүүдээ хэсэг хугацаанд орхижээ. Тэрээр Кегалид зочлох үеэрээ ядуу буурай орнууд дахь бэлгийн хүчирхийлэл, хүүхэд залуусын боловсролын асуудалд сэтгэл зовниж байгаа тухай мэдэгдсэн төдийгүй тус улсын дотоод дахь омог хоорондын мөргөлдөөнөөс 800 мянган энгийн иргэн амиа алдаад байгаа талаар мөн дурьдсан байна. Ийнхүү тэрээр сайн санааны үйлс хүчин зүтгэхийн сацуу хүүхдүүддээ ч анхаарал халамж тавьдаг сайн ээжүүдийн нэг билээ.