Хүн болох чинь том болох биш шүү дээ…

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Хүн болох чинь том болох биш шүү дээ…

Хэн нэгний баяжсан зам чамайг баян болгохгүй. Нэг гэр бүлийн
хүүхэдээ мундаг болгосон хүмүүжил өөр нэг айлын жаалыг өөдгүй новш
болгож ч мэднэ. Учир нь хүн гэдэг энэ хорвоо дээр ганцхан хувь гэдэгт л
учир байна.

Би хүүхэд өсгөж үзээгүй болохоор тэгэж ингэж өсгөнө
гэж хэлж мэдэхгүй. Аа ээж аав намайг өсгөхдөө нээх хорьж, энийг болохгүй
тэрийг тэгнэ гэж хэлж байсангүй. Аав хэлэхдээ хулгай хийж болохгүй
худлаа яриж болохгүй л гэдэг байсан. Аавдаа зодуулах байтугай ганц
алгадуулж үзээгүй гэвэл та нар итгэхгүй л дээ, даанч үнэн. Миний санаж
байгаагаар ээж нэг удаа л зодож байсан. За энэ ч яахав, эгч тэр 2н
ажилыг хийчдэг байсан юм байлгүй. Хичээлээ хий гэж хэлж байсаныг нь ч
санадаггүи ээ. Тэглээ гээд ямар ч байсан учиргүй задараад, буруу замаар
орчоогүй л явна.

Уруу татах уруу татагдах гэж нэг үг байнаа.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж