Anonymous бүлгийнхэн томоохон хакерын халдлагуудаараа аль хэдийнэ алдаршсан бүлэг билээ.
Тэд сүүлийн үед цөмийн дайнаар заналхийлээд буй Хойд Солонгос улсын Uriminzokkiri нэртэй мэдээллийн сайтын твиттер хаягийг хакерджээ.
Тэд “Хойд Солонгосын иргэдэд шударга бус засгийн газраа унагаж, тэмцэхийг зөвлөж байна. Та нар ганцаараа биш. Биднээс битгий ай. Бид алан хядагчид биш. Бид цахим ертөнцийн сайн залуус. Та бүхэн эрх чөлөөгөө олж, ардчилсан, энх тайван нийгэмд амьдрахад тань бид туслана” хэмээн уг хаягийг ашиглан мэссэж бичсэн байна.
Мөн дээрх сайтын Flickr зургийн сайт дахь хаягийг мөн хакердаж, Хойд Солонгосын залуу удирдагчийг зурагтай "Эрэн сурвалжилж байна” гэсэн постер хийж, хуудсанд нь нийтэлжээ.
Т.ТҮВШИН