Ховд аймгийн Булган суманд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зэвсэглэсэн этгээдийн гарт амиа алдсан Б.Төмөрчөдөрийн гэгээн дурсгалыг хүндэтгэн Цагдаагийн ерөнхий газар болон нийслэл, аймаг, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн өнөөдөр 08.00 цагт хүндэтгэл үзүүлжээ.
Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд хуралдаж, талийгаач Б.Төмөрчөдөрийн гэр бүлд түүний таван жилийн цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.
Сануулахад, Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт энэ сарын 01-ний шөнө цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөр 17-19 насны гурван хүнд буудуулж нас барсан юм. Гэмт хэргийг үйлдсэн Х.Саягас, Х.Сапаргали, Х.Хапаар нарыг өчигдөр баривчилсан бөгөөд эдгээр хүүхдүүд Булган сумын дунд сургуулийн сурагчид байжээ.
Д.ЖАРГАЛ