Айрланд “Би өөрийн хүсэл сонирхлоор загварт хөл тавьж байгаа. Харин миний хүсэл сонирхолд хэн ч нөлөөлөөгүй гэдгийг хэлмээр байна. Энэ ганцхан миний хүсэл сонирхол, миний мөрөөдөл” хэмээн загварт хөл тавьснаас хойш анх удаа “New York Post”-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүнчлэн тэрээр “Аав, ээж хоёр маань хэдий тус тусын зам мөрийг хөөсөн ч үргэлж миний дотны, сайн найз шиг надад зөвлөдөг. Миний үзэл бодлыг хүндэтгэдэг. Гэхдээ сүүлийн үед завгүй байгаагаас болж аавтайгаа хараахан уулзаж амжаагүй байна. Одоо түүнтэй уулзахыг маш их хүсч байна” гэжээ.
Холливудын нэрт жүжигчин Алек Балдвин охиныхоо ээжээс салснаас хойш одоогийн эхнэр Хилария Томастай хуримласан бөгөөд хосууд одоогоор анхны хүүхдээ угтан авах гэж байгаа юм байна. Харин Бейсингерийн хувьд Балдвинаас салснаас хойш дахин амьдрал зохиогоогүй гэнэ.