![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/12/68405ec56d31bb1e/5e833256924b34ddbig.jpg)
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлсэн юм. Энэ үеэр УИХ дахь “Шударга
ёс” эвслийн бүлэгт харьяалагддаг МАХН-ы гишүүд чуулганыг хаяж гарсан
бол МҮАН-ын гишүүд үлдсэн юм. УИХ-ын гишүүн Д.Батцогтоос дараах асуултад
хариулт авлаа.
-Чуулганы нээлтийг МАН болон МАХН-ынхан орхин гарлаа. Та “Шударга ёс” эвслийн гишүүний хувьд ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Тэдний гарсныг зөв, буруу гэхээсээ илүү бид яагаад гараагүй талаасаа
тайлбар өгье. Асуудлын гол нь ажлаа хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч
бол Үндсэн хуулиараа Монгол Улсын төрийн тэргүүн. УИХ-ын гишүүд гэдэг
бол төрийн түшээд. Төрийн тэргүүнийхээ хэлж байгаа үгийг бид сонсох
үүрэгтэй. Харин тэр үгийг нь ажил хэрэгтээ тусгах эсэх нь бол тухайн
хүний эрхийн асуудал. Энэ утгаараа УИХ-ын чуулганы танхимыг орхих ёсгүй
гэж үзсэн.
-МҮАН-ынхан зарим намууд чуулганыг орхиж гарах юм гэж мэдэж байсан уу?
-Өглөө чуулганы танхимд ороход бол хэлж байсан. Гэхдээ бид “Сууж үлдье” ч
гэж хоорондоо ярьж тохироогүй. Манай гишүүд энэ асуудалд өөрсдийнхөө
итгэл үнэмшлээр хандсан.