Detroit Electric SP:01 автомашин улам боловсронгуй болж, дахин шинэчлэгдээд эргэн иржээ. Энэхүү машин нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, хоёр хүний суудалтай спорт машин бөгөөд цахилгаан машинууд дотроо хамгийн хурданд тооцогдож байна. Энэ төмөр хөлөг ердөө 3,7 секундэд 100 км/цаг хүртэл хурдлах ба дээд хурд нь 250 км/цаг гэнэ.
Ирэх наймдугаар сард худалдаанд гарах Detroit Electric SP:01-ийг ердөө 999 хувь үйлдвэрлэх юм байна. Харин үнийн хувьд 135 мянган ам.доллар байх аж.
Т.ТҮВШИН