Бейонси, Jay-Z нар хуримын ойгоо тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

Бейонси, Jay-Z нар хуримын ойгоо тэмдэглэв

Хөгжмийн ертөнцийн дур булаам хосуудын тоонд зүй ёсоор багтах дуучин Бейонси, Jay-Z нар хуримынхаа таван жилийн ойг тохиолдуулан Кубын Гаванна хотоор аялж байгаа гэнэ. Тэд өчигдөр Кубын нийслэлд очиж, ойн баяртаа зориулан оройн зоог барьж, хотоор зугаалсан байна. Өдгөө 31 настай Бейонси, 41 настай реппэр Jay-Z нар 2008 оны дөрөвдүгээр сарын 4-нд Нью-Йоркт хуримласнаас хойш ийнхүү таван жилийг үджээ. Хосууд өнгөрсөн жил Blue Ivy хэмээх бяцхан охинтой болж, хөгжмийн ертөнцийн аз жаргалтай гэр бүлийн тоог нэгээр нэмсэн билээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж