Үүний зэрэгцээ одоогоор эрдэмтэд шувуугийн томуугийн “H7N9” вирусын өсвөр хүнээс хүнд халдсан эсэхийг хараахан бүрэн тодруулаагүй байгаа ч Хонгконгийн нисэх онгоцны буудлуудад өвчний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах болсон байна. Харин Японы нисэх онгоцны буудлуудын орох хаалган дээр Хятадаас ирж буй бүх зорчигчидод томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй бол эмнэлэгийн үзлэгт хамрагдахыг сануулсан бичиг байршуулжээ. Мөн Вьетнам улсын зүгээс Хятадаас тэжээвэр шувуу оруулах импортыг хориглосон байна. АНУ-ын зүгээс шувууны томуугийн “H7N9” вирусын эсрэг вакцин гаргах ажлыг хэдийнэ эхлүүлээд байгаа бөгөөд вакциныг 5-6 дараагаас үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас АНУ-аас гадна Хятад, Их Британи, Австрали, Япон зэрэг улсуудад шувууны “H7N9” вирусын эсрэг вакцин гаргаж авахыг санал болгож, шалгарсан нэг улсад үүнийг үйлдвэрлүүлэхээр зэхэж байгаа аж.
Үүний зэрэгцээ эдийн засагчдын үзэж буйгаар Хятадын худалдаа арилжаа, санхүүгийн чухал төв болоод буй Шанхай хотод шувууны томуугийн шинэ өсвөр илэрсэн нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, энэ байдал нь Ази дахь дэлхийн санхүүгийн төв Хонгконгт ч муугаар нөөлөх гэнэ. Хятадын агаарын тээврийн газраас хийсэн мэдээллээр шувууны томуугийн “H7N9” вирусын өсвөрийн халдвар илэрснээс хойш өмнөд, зүүн нутгуудыг зорих зорчигчдын тоо эрс багассан байна.