Дэлхийн хамгийн баян ээжүүд

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн баян ээжүүд

Margeret C. Whitmen, түүнийг дэлхий дахин Meg гэдэг нэрээр нь танидаг бөгөөд мэргэжлээ дээшлүүлэхээр сурч боловсрохын төлөө урт удаан зам туулжээ. Принсетоны их сургууль, Харвардын Бизнесийн сургуульд суралцаж, Калифорни муж улс руу гэр бүлийнхээ хамт шилжин явахаас өмнө “Procter & Gamble-д ажиллаж байгаад одоо хүртэл Стэнфордын Эмнэлэгт мэдрэлийн мэс заслын эмчээр ажиллаж байгаа юм байна.
Дисней болон Хэсбро-д иргэдэд зөвлөгөө өгдөг 30 гаруй техник мэргэжлийн ажилтнууд бүхий авсаархан салбар байгуулснаар үйл ажиллагаа нь өрнөж, амжилтад хүрэх зам нь нээгджээ. 2004 онд Мег анх удаа Форбесийн гаргадаг дэлхийн тэрбумтнуудын жагсаалд ороод иржээ.
Энэ оны нэгдүгээр сард АНУ-ын Рэндом Хаус хэвлэлийн газраас эрхлэн гаргасан  The Power of Many/Эрчүүдийн бяр чадал/ номонд Мегийн ээж түүнийг өрсөлдөөний зам руу түлхэн оруулсан тухай ярьжээ. “Форбес” сэтгүүлийн “Эмэгтэйчүүд” буланд өгсөн ярилцлагандаа өөрийн ээжийнхээ тухай дэлгэрэнгүй ярьжээ.
Ээж нь мандарин хятад хэл сурсан бөгөөд хятад руу 80 гаруй удаа аялан явж байжээ. Ээж нь “Удирдагч байхын тулд төгс байх шаардлагүй. Харин аймтгай, өрөвдөлтэй байж болохгүй” гэж сургадаг байсан байна. Одоо Калифорни муж улсын захирагчийн суудалд хүрэхийн тулд Шварцнегертэй өрсөлдөхөөр болж,  сонгуулийн кампанит ажлаа эхлүүлээд байна.  Мег нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдарч байна.
Whitman хэлэхдээ “Ээж боллоо гээд миний үйл ажиллагаанд саад тотгор учраагүй харин ч түүнийг улам зоригжуулж” байжээ.
Дэлхийд 555 тэрбумтан аав эрэгтэйчүүд, 70 тэрбумтан ээж нар байдаг аж.  Эдгээр 70 тэрбумтан ээж нараас найм нь өөрийн уйгагүй хөдөлмөр, хүчин чармайлтаар тэрбумтаны тоонд орж чадсан байна.
Тэрбумтны эгнээнд өөрсдийн ариун хөдөлмөр, махруу ажлаар орсон эмэгтэйчүүдийн тоонд Росалиа Мера, Сара нар зүй ёсоор ордог. Тэд Испани улсад алдарт Doris Fisher, The Gap, Beneton-ы испани дахь салбар Гильана Бенетон оёдлын салбарыг ажиллуулж эхэлсэн байна.  Дэлхийд алдаршсан Harry Potter-ийг зохиосон Жоанне Роулинг эдгээр ээж нарын нэгэнд орж байдаг билээ.
Азийн хамгийн баян ээжээр Энэтхэгийн алдарт гангийн болон эрчим хүчний OP Jindal группийн тэргүүн Савитри Жиндал аж. Энэ тэрбумтан ээж  есөн хүүхэд төрүүлж өсгөснөөр баян ээжүүд дотор бас нэгэн дээд амжилт тогтоожээ.
Тэрбумтэн ээжтэй байх нь үр хүүхдүүдийн хувьд тэр болгон аз жаргал, сайхан амьдрал авчирдаггүй юм байна. Алдарт L’Oriel –ийн эзэн Лилиане Беттенкурт өөрийн охиндоо хоёр тэрбум доллар өвлөн өгчээ. 56 настай түүний охин нэгэн залуу уран бүтээлчтэй холбоо тогтоосноор өмч хөрөнгө хуваах асуудлаар зарга гарсан байна.
Carlson Cos… хэмээх Минессота дахь зочид буудлуудын сүлжээний эзэн 2007 онд өөрийн хүүгээ энэхүү сүлжээний Ерөнхий захирлын үүрэгт ажлаас халж байв. Хэвлэлд гарсан мэдээгээр түүний хүү хар тамхи татах, согтуугаар машин жолоодох зэрэг тэвчиж болшгүй үйлдлүүд гаргаж байжээ.
Эх сурвалж: Forbes.com
Бэлтгэсэн Д.Пунцаг   
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж