Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гурав дахь удаагийн хурал уржигдар буюу дөрөвдүгээр сарын 3-нд эхэлсэн талаар мэдээлсэн. Тус зөвлөл оны анхны хуралдаанаараа сүүлийн хэдэн жилийн турш байнга чангаруулж байсан мөнгөний бодлогоо зөөлрүүлж бодлогын хүүг 0.75 нэгж хувиар бууруулан 12.5 хувь болгох шийдвэр гаргасан. Энэ удаагийн хуралдаанаар ч бодлогын хүүг дахин багасгаж магадгүй гэсэн хүлээлт үүсээд байсан юм. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл нь мөнгөний бодлогын саналыг журмын дагуу гурван удаа хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргадаг. Энэ журмын дагуу тус зөвлөл хуралдсан бөгөөд өнөөдөр 15.00 цагт хуралдааны шийдвэрээ танилцуулахаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хурлаас мөнгөний бодлогод өөрчлөлт оруулсан эсэх талаар албан мэдээллийг хүргэх юм байна.
Д.ЦЭЭНЭ