Уул уурхайн төмөр зам тавина

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

Уул уурхайн төмөр зам тавина

“Оросын төмөр замуудын нэгдэл” компани
Вьетнамд ачаа тээврийн 180 километр урт төмөр зам тавихаар ажиллаж
байгаа бөгөөд урьдчилсан гэрээнд гарын үсэг зурсан байна. Уг төмөр
замаар жилд 700 сая тонн хөнгөн цагаан тээвэрлэх боломжтой аж. Гэрээний
дагуу Вьетнамын “An Vien” компани төмөр замын зураг төслийг гаргаж,
барилга угсралтын ажлыг хийх төлөвтэй байна.

Вьетнамын Binh
Phouc муж хөнгөн цагааны баялаг ордтой. Энэхүү мужид дээрх замыг
тавих юм. Гэхдээ урьдчилсан ТЭЗҮ хараахан гараагүй байна. Ойрын эх
сурвалжуудын мэдээлж байгаагаар төмөр зам барихад 0.5-1.5 тэрбум
ам.доллар шаардлагатай, уг хөрөнгийг Оросын тал гаргах бололтой.

Уг
төслийг хэрэгжүүлэх эрхийг авч чадвал оросууд Зүүн өмнөд Азид төмөр
замын хоёр дахь том төслийг гүйцэтгэнэ гэсэн үг. ОХУ нь 2011 онд
Индонезид шинэ төмөр зам тавих төслийн Гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Уг гэрээний дагуу Индонезийн төв хэсэгт оршдог Калимантан мужийг тус
улсын зүүн хэсэгтэй нь 300 километр төмөр замаар холбохоор шийдвэрлэсэн.

 
Э.Хулан

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж