Интернэтийн хувьсгал Монголд тун удахгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Интернэтийн хувьсгал Монголд тун удахгүй

Жил бүрийн "Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан зохион байгуулдаг "ICT EXPO 2010" үзэсгэлэнд харилцаа холбоо, интернэт, компьютер, технологи, шинжлэх ухаан гээд энэ салбарын бүх байгууллага өөр өөрсдийн ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг дэлгэн харуулдаг билээ. Мишээл экспо төвд болж өнгөрсөн тус үзэсгэлэнд Монгол улсад хамгийн өргөн сүлжээ бүхий интернэтийн цогц үйлчилгээний шийдлийг хүргэгч Мобинет компани нь интернэтийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт GPON технологи, интернэтэд суурилсан Телевиз болон суурин утасны үйлчилгээгээ онцлон танилцуулж байсан нь анхаарал татсан юм.

Ингээд мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг болох Мобинет ХХК-ийн Маркетингийн албаны ажилтан А.Түвшинсайхантай уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.Та компанийхаа талаар товч танилцуулна уу?

-Та бүхэнд болон танай сонингийн бүх уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Мобинет ХХК нь 2001 оноос хойш Мобиком Корпорацийн интернэт хариуцсан Бизнесийн нэгж статустайүйл ажиллагаагаа явуулж байгаад 2009 оны 10 сард бие даасан компани болсон. Өнгөрсөн хугацаанд бид байгууллага хэрэглэгчиддээ хандсан олон төрлийн  үйлчилгээнүүдийг голчлон үзүүлж байсан бол 2009 оны 12 сараас өрхийн хэрэглэгч нартаа зориулан өндөр хурдны интернэтийн үйлчилгээг санал болгож эхэлсэн таатай мэдээтэй байна.

-За баярлалаа, Мобинет нь саяхан болж өнгөрсөн “ICTA EXPO 2010” үзэсгэлэнд амжилттай оролцсон.Энэ тухайгаа манай уншигчтай хуваалцана уу?

-Тэгэлгүй яахав, Манай компани анх удаагаа “ICTA EXPO 2010” оролцсон ба энэ удаа бид одоогоор үзүүлж буй бүх үйлчилгээнүүдээ танилцуулсан. Ялангуяа шилэн кабелийн холболтын хамгийн сүүлийн үеийн технологи болон GPON сүлжээг Монголд анх удаа  нэвтрүүлэхээражиллаж байгаа болон цаашлаад интернэтэд суурилсан Телевизийн үйлчилгээний демо буюу бодит амьдрал дээр эцсийн хэрэглэгчдэд ямар нэмэлт боломжууд бий болохыг дэлхийд тэргүүлэгч Ericsson компанийн мэргэжилтнүүдтэй хамтран амжилттай танилцуулсан.

-Та сая GPON гээд шинэ технологийн талаар дурьдлаа.Одоогийн байгаа сүлжээнүүдтэй харьцуулахад болон ялангуяа хэрэглэгчдийн талд үүсэх давуу талуудын тухай тайлбар өгнө үү?

-Одоогоор манай Монгол улсад ашиглагдаж буй шилэн кабелийн сүлжээ нь эцсийн хэрэглэгч хүртлээ хоёроос дээш актив төхөөрөмжийг дайран салаалах боломжгүйгээр эцсийн хэрэглэгчид хүрдэг.Энэ нь сүлжээний найдвартай байдал болон өртөг зардлын хувьдөндөр үнэтэй байдаг. GPON буюу пассив шилэн кабелийн сүлжээ нь энэ асуудлуудыг шийдсэнээрээ давуу талтай ба уг сүлжээг нэвтрүүлснээр өрх гэрийн хэрэглэгчдийн интернэтэд холбогдох хурд Гигабитээр хэмжигдэн “download’ – 2.5Gbps, “upload” – 1.2Gbps хүртэлх хурдаар интернэтэд холбогдон, Triple-play  буюу Гурвалсан үйлчилгээг хүлээн авах бодит боломж бүрдэх юм.

-Гурвалсан үйлчилгээ гэж чухам юуг хэлж байгаа вэ?

-“Triple-play” буюу Гурвалсан үйлчилгээ нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын айл өрх бүрийн үндсэн хэрэглээ болсон үйлчилгээнүүдийн нэг юм. Энгийнээр бол өндөр хурдны  GPON сүлжээгээр дамжуулан зөвхөн нэг шилэн кабелийн шугамаар дараах гурван үйлчилгээг дуу дүрсний тасалдалгүйгээр өндөр чанартайгаар хүлээн авахыг хэлж байгаа болно.
-Гигабитээр хэмжигдэх өндөр хурдны интернэт
-Интернэтэд суурилсан телевиз
-Суурин утас

-Мобинет нь бусад ямар төрлийн үйлчилгээнүүдийг санал болгодог вэ?

Манай компани нь дараах олон төрлийн үйлчилгээг тухайн байгууллага болон өрхийн хэрэглэгчдийнхээ онцлогт тааруулан, чанарын өндөр түвшинд санал болгодгоороо давуу талтай.Эдгээр үйлчилгээнүүдээ “ICTA EXPO 2010”арга хэмжээний үеэр хэрэглэгчдэддэлгэрэнгүй танилцуулсан нь маш үр дүнтэй ажил болсныг дашрамд дурьдахад таатай байна.

– Байгууллагад зориулсан өндөр хурдны интернэт холболт
– Байгууллагын салбар хоорондын өндөр хурдны онлайн сүлжээ
– Өрх гэрт зориулсан өндөр хурдны интернэт холболт
– Интернэтийн сүлжээнд суурилсан суурин утас, дотуур холбоо
– Вэб, мэйл, сервер байршуулах үйлчилгээ
– Олон улсын ярианы Глобус үйлчилгээ

Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж