Саятнуудын “толгой” хэрхэн ажилладаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Саятнуудын “толгой” хэрхэн ажилладаг вэ?

Саятнуудын “толгой” чухам яаж ажиллаж, тэр их мөнгийг хуримтлуулж чаддагийн нэгэн жишээ болсон сонирхолтой түүхийг хүргэе.
Нью-Йорк хотын банкинд нэгэн эрхэм орж ирээд, зээл хариуцсан мэргэжилтэнтэй уулзахыг хүссэн байна. Хүссэн ёсоороо тэр зээлийн мэргэжилтэнтэй уулзаад, Филиппин руу хоёр долоо хоногийн хугацаатай албан аяллаар явах гэж байгаа учир 5000 ам.доллар зээлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн байна. Мэдээж, зээлийн ажилтан түүнд бэлэн мөнгө гаргаж өгөхийн тулд зайлшгүй барьцаа хэрэгтэй гэдгийг тайлбарлахад өнөөх эрхэм бакны барилгын урд талын зогсоолд тавьсан Ferrari-г заагаад, “Энэ болно биз дээ?” гээд түлхүүрийг нь өгчээ. Банкны ажилтан үнэтэй машины бичиг баримтыг шалгаж үзэхэд ямар ч асуудалгүй байсан учир банкны зээлийн мэргэжилтэн машиныг барьцаанд авч, 5000 ам.доллар зээлүүлэхийг зөвшөөрсөн байна. Мань эр ч шаардлагатай бичиг баримтад гарын үсэг зураад, мөнгөө аваад яваад өгчээ. Харин банкны ажилчид төдийгүй захирал нь хүртэл ердөө 5000 ам.долларын барьцаанд 250 мянган ам.долларын үнэтэй машин орхидог яадаг мулгуу толгойт вэ гээд их л баярлалдсан аж. Тэгээд л банкны ажилчин Ferrari-г гаднах зогсоолоос хөдөлгөж, банкны барилгын доор байрлах гаражт оруулж тавьсан байна.
Хоёр долоо хоногийн хугацаа өнгөрөхөд өнөөх эр буцаж ирээд, 5000 ам.доллар, дээр нь хүүний мөнгө гэж 15,41 ам.доллар төлсөн аж. Тэгэхэд нь зээлийн мэргэжилтэн түүнээс “Эрхэм ээ, бид сайн тохиролцож, хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байна. Гэхдээ бид жаахан гайхаж байна л даа. Юу гэхээр, таныг байхгүй хооронд бид судалж үзээд таныг саятан гэдгийг чинь олж мэдлээ. Харин хамгийн хачирхалтай нь та яагаад тавхан мянган доллар зээлсэн юм бэ” хэмээн асуухад саятан хариулж гэнэ. “Нью-Йоркт 15 доллараар танайхаас өөр ямар газар машиныг минь найдвартай, нэг газарт нь хадгалж чадах вэ дээ” гэж саятан хэлжээ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж